Судалгааны мэдээллийг компьютерт оруулах, боловсруулах
Цуглуулсан мэдээллийг боловсруулах нь судалгааны ихээхэн хугацаа, хөдөлмөр шаардах үе шатны нэг бөгөөд боловсруулалтын чанараас судалгааны эцсийн үр дүн ихээхэн шалтгаална.
Ямар ч судалгааг том жижиг, судалгааны мэдээллийг их бага гэж ялгахгүйгээр компьютерт оруулах зүйтэй юм. Ингэснээр наад зах нь электрон мэдээллийн сан бүрдүүлж, найдвартай хадгалах ач холбогдолтой бөгөөд тодорхой хугацааны дараа мэдээллийн нэгдсэн бааз, системтэй болох сайн талтай. Мөн түүнчлэн илүү нарийвчилсан боловсруулалт, гүнзгийрүүлсэн шинжилгээ хийх боломж нээ