Энэхүү үйлдлийг гүйцэтгэхийн тулд дараах алхамуудыг гүйцэтгэнэ.
- Partitation тавих
- Форматлах
- Үйлдлийн систем суулгах
Partitation тавих, форматлах.
Partitation тавихад Start up ба Boot диск хэрэгтэй. Хэрвээ таны компьютерд Windows 2000 болон түүний өмнөх үеийн Windows-ийн үйлдлийн системтэй бол Start up диск бэлдэн авч болно. Ингэхдээ Start - Control Panel - Add or Remove programs- аар орж Start Up Диск бэлдэж болно. Ингээд Компютерээ асаан Del товчлуур дарж BIOS-ийн мэдээлэл рүү орно.
- Load Optimized
Default-Y/yes/ болгоод Enter дарна.
- First boot device –Start up дискийг юунд суулгаснаас хамаарч [cd-rom][floppy]-ын аль нэгийг сонгоно.
- Save & Exit Setup дээр Enter дарна.
- Компютерт Start up дискийг хийхэд Start up диск юун дээр байгаагаас хамаарч floppy эсвэл CD-нээс мэдээлэл уншина.
- А диск байгаа тохиолдолд A:/ гэж гарч ирэхэд A:/fdisk команд өгнө.
- Дараа нь partition тавих хэмжээгээ сонгоно. Hard-аа бүхлээр нь форматлах эсвэл хуваан форматлаж болно. Хуваасан тохиодолд hard –аа C, D гэх мэтээр тэмдэглэнэ.
- Ингээд Start up дискээ авч Windows-ийн install cd-г хийнэ.
Харин WindowsXP үйлдлийн системээр Hard дискэндээ pratitation тавьж, форматлах бол boot бүхий CD хэрэгтэй болно.
Үйлдлийн систем суулгах / Windows Xp/
Windows Xp үйлдлийн системийн хувьд Boot диск Install (Boot disk, Windows Xp Install) CD хамт байдаг. Иймд нэг CD хийгээд Partition тавьж форматлаад үйлдлийн систем суулгана.Үүнд:
- CD-гээ CD-ROM-д хийгээд компютерээ асаана.
- Del товчийг дарж BIOS-ийн мэдээлэл рүү орно.
- Load Optimized Default-Y/yes болгоод Enter дарна.
- First Boot Device-[CD-ROM]-ыг сонгоно.
- Save and & exit setup дээр enter дарна.
- CD –нээс мэдээлэл унших уу гэсэн бичиг гарч ирэхэд Enter дарна .
- Welcome to setup Windows Xp суулгах уу? Windows Xp суусан бол recovery (засвар) хийх үү? Install хийхгүй гарах бол F3 дар. Enter-Continue, R-repair,F3-Quit гэсэн үгсээс Enter дарна.
- Windows Xp Licencing Agreement F8-Зөвшөөрнө. Esc –Зөвшөөрөхгүй. Page Down – дараагийн хуудас руу шилжинэ. F8 дээр дарна.
- Windows Xp Professional Setup Unpartitioned Space 80000 MB / Unpartitioned Space 80000 MB–partition тавиагүй зай. Өөрөөр хэлбэл Hard дискний хэмжээ.Энэ нь тухайн компютерээс хамаарч хэд ч байж болно. Жишээ болгож 80000 гэж үзье./ partition алга, partition тавих уу? Enter –install, C-create partition,F3-гарах. Энд С дээр дарж Partition үүсгэе.
- Windows Xp Professional Setup Энэ хэмжээгээр нь форматлах уу? Өөрөөр хэлбэл 80000МБ хэмжээгээр форматлах уу? 80000-Enter дарвал энэ хэмжээгээр форматлана. Өөрөөр хэлбэл hard диск ганцхан C дисктэй байна. Харин дискээ хуваах бол 80000-ыг арилгаад ямар хэмжээгээр хуваахаа бичнэ. Ер нь hard дискийг хуваах тохиромжтой ч хэтэрхий олон хуваах нь тохиромжгүй. Иймээс 2 хуваая. 80000-ыг арилгаад 40000 гэж бичээд Enter даръя.
- Partition (new) 39998 Unpartitioned space 40000 /partition тавих явцад хэмжээ нь ялихгүй хэмжээгээр багасдаг/ гэсэн бичиг гарч ирнэ. Ахиж хуваая гэвэл C үсэг дарна. Энэ чигээр нь форматлах гэвэл Enter дарна.
- Partition тавьсан эхний хэсгийг С, дараагийн хэсгийг D гэе. С дискэн дээр Windows Xp суулгах ёстой. Иймээс C-г сонгоод Enter дарна.
- Windows Xp Professional Setup дараах 4 зүйлээс сонголт хийнэ.
1.NTFS/quick/- хурдан суулгах.
2.FAT/quick/- хурдан суулгах.
3.NTFS
4.FAT
FAT-win 95,98,ME- үйлдлийн системүүдэд , NTFS-Windows Xp суулгахад зориулагдана.
No comments:
Post a Comment