Судалгааны мэдээллийг компьютерт оруулах, боловсруулах
Цуглуулсан мэдээллийг боловсруулах нь судалгааны ихээхэн хугацаа, хөдөлмөр шаардах үе шатны нэг бөгөөд боловсруулалтын чанараас судалгааны эцсийн үр дүн ихээхэн шалтгаална.
Ямар ч судалгааг том жижиг, судалгааны мэдээллийг их бага гэж ялгахгүйгээр компьютерт оруулах зүйтэй юм. Ингэснээр наад зах нь электрон мэдээллийн сан бүрдүүлж, найдвартай хадгалах ач холбогдолтой бөгөөд тодорхой хугацааны дараа мэдээллийн нэгдсэн бааз, системтэй болох сайн талтай. Мөн түүнчлэн илүү нарийвчилсан боловсруулалт, гүнзгийрүүлсэн шинжилгээ хийх боломж нээгддэг.
Судалгааны мэдээллийг боловсруулахдаа дараах 5 үе шаттайгаар гүйцэтгэдэг. үүнд:
1. Мэдээллийг шинжлэх логик схем зохиох
2. Мэдээллийг компьютерт оруулахад бэлтгэх /нээлттэй асуултыг хаах, мэдээллийн бүрэн бүтэн байдал, найдвартай чанарыг шалгах, дугаарлах, кодлох г.м/
3. Мэдээллийг компьютерт оруулах, өгөгдлийн сан байгуулах
4. Боловсруулах
5. Гарсан үр дүнг шинжлэх /график, хүснэгт, коэффициент/, тайлбарлах
Аливаа судалгааны мэдээллийг боловсруулахад зориулсан олон тооны программ зохиогдсон ба Windows-ын орчинд хэрэглэгддэг программууд нь цонхны бүтэц, үндсэн үйлдлүүд нь ижил, хэрэглэхэд хялбар байдаг. Тухайлбал: Microsoft Excel (программын тусламжтайгаар тоон баримт мэдээллийг боловсруулж, багавтар мэдээллийн сантай энгийн үнэлгээг хялбархан хийж болно. Их хэмжээний цогц мэдээллийн сантай ажиллахад SPSS хэрэглээний программыг ашигладаг.
SPSS-ын гол давуу тал нь өгөгдлийн сантай ажилладаг ихэнх программтай /жишээ нь Microsoft Excel, DBASE, STATISTICA, ACCESS болон текст өгөгдлүүд/ мэдээлэл солилцох өргөн боломжтой байдаг. Тиймээс хэрэглээний статистикийн талаар бага зэрэг мэдлэгтэй, компьютерийн анхан шатны дадлагатай бол энэ программыг ашиглахад хүндрэл учрахгүй.
SPSS нь нийгэм, хүмүүнлэгийн ухааныханд зориулагдсан боловч хэрэглээ нь маш өргөн, биологи, газарзүй, геологи гэх мэт байгалийн ухааны зарим салбарынхан ч байнга ашигладаг.
SPSS программтай ажиллахад дараах үндсэн гурван цонх ашиглагддаг:
Data Editor буюу хянах цонх. SPSS программтай ажиллаж эхлэхэд хамгийн түрүүнд энэ цонх идэвхждэг. Энэ цонх бол бидний анхлан ажиллаж эхлэх гол ажлын цонх юм. Шинээр мэдээлэл оруулах, оруулсан мэдээллийн алдааг шалгаж засварлах, зарим мэдээллийг хасах, өгөгдлүүдийг дахин бүлэглэх, хувьсагчийн төрлийг тогтоох, өгөгдлүүдийг санамсаргүйгээр болон тодорхой шалгуураар сонгож харуулах зэрэг тооцоог хийх урьдчилсан бэлтгэл ажлыг Data Editor цонхонд гүйцэтгэнэ.
Output буюу гарах цонх /үр дүнгийн цонх/. SPSS программд оруулсан аливаа өгөгдлөөс ямар нэгэн үр дүнг гаргаж авахад шинэ Output цонх автоматаар нээгддэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн боловсруулалт, харьцуулалт хийх, ямар нэгэн үйлдэл хийж команд өгөхөд үр дүн нь Output цонхонд гардаг. Энэ цонх зүүн баруун хоёр хэсгээс тогтоно. Баруун талын хэсэгт боловсруулалтын эцсийн үр дүнгүүд гарах бөгөөд үүнийг хураангуйлан зүүн талын дэлгэц дээр байрлуулсан байна.
Syntax командын цонх. Нэгэнт оруулсан өгөгдөлтэй ажиллахад янз бүрийн үйлдлийг гүйцэтгэх шаардлага гарна. Эдгээр үйлдэл нь бодолт, боловсруулалт, шинжилгээнээс гадна өгөгдлийг дахин зохион байгуулах, шинэ хувьсагч үүсгэх, хувьсагчдыг нэгтгэх, өгөгдлийг шүүх, мөн туслах чанарын үйлдлүүд ч байж болно. Үүнийг гүйцэтгэхдээ командын цэсийг ашиглаж болох боловч түүнд байхгүй үйлдлийг гуйцэтгэх шаардлага тохиолдсон эсвэл хэд хэдэн үйлдлийг нэгтгэх, олон давтагдах үйлдлүүдийг гүйцэтгэхийн тулд Syntax цонхонд гүйцэтгэх үйлдлийн дарааллыг бичиж өгнө. Өөрөөр хэлбэл Syntax цонхонд аливаа үйлдлийг гүйцэтгэх командын дараалал, хялбар программыг бичиж өгдөг. Иймээс энэ цонхтой ажиллахад хэрэглэгчээс программчлалын ойр зуурын мэдлэг шаардагдана.
Ер нь ямар ч үйлдлийг гүйцэтгэхдээ Syntax цонхыг ашиглаж болох боловч хялбар үйлдлүүдийг гүйцэтгэхдээ командын цэс болон командын хэрэгслүүдийг ашиглах нь дөхөмтэй. SPSS 9.0 болон түүнээс хойшхи хувилбарууд нь энэ талаараа бүүр ч давуу, хэрэглэхэд хялбар болсон байдаг.
SPSS программын эдгээр гурван цонх нь нэгдсэн нэг ерөнхий командын үндсэн цэстэй /Menu/ байх бөгөөд харин цонх болгон өөрийн гэсэн зориулалтын командын хэрэгслүүдтэй /Toolbars/ байна.
Хянах цонхон дахь өгөгдлийн сан *.sav гэсэн өргөтгөлтэйгээр хадгалагддаг бол аливаа боловсруулалт шинжилгээний үр дүн болох гарах цонхон дахь мэдээллүүд *.spo гэсэн өргөтгөлтэй, syntax цонхонд бичсэн командын дараалал *.sps өргөтгөлтэй бие даасан файл болж хадгалагддаг.
Шинжилгээ хийх үндсэн дараалал
SPSS программыг ашиглан мэдээлэл боловсруулах ажиллагаа нь дараах үндсэн үе шаттай байна.
I алхам | II алхам | III алхам | IY алхам |
Өгөгдлөө хянах цонх буюу Data Editor-т оруулах | Боловсруулах арга, гүйцэтгэх үйлдэл, командаа сонгох | Шинжилгээ хийх хувьсагчдыг сонгож авах | Гарсан үр дүнг шинжлэх |
Судалгааны эцсийн үр дүн нь анхдагч мэдээллийн үнэн бодитой байдлаас ихээхэн шалтгаалдаг. Мэдээллийн чанарт судлаачийн мэдлэг туршлага, ёс зүй, судалгааны бэлтгэл, зохион байгуулалт, судалгааг явуулж буй орон зай, цаг хугацаа, судалгаанд зарцуулж буй хөрөнгө мөнгө, дэмжлэг, анкет хэрэглэгдэхүүн зэрэг хэр зэрэг чанартай боловсруулагдсан, хэмжилтийн найдвартай байдал, респондент судалгаанд хэр үнэн хариулсан зэрэг объектив, субъектив олон хүчин зүйл нөлөөлдөг билээ.
Судалгаа явуулахад хамгийн их хугацаа шаарддаг, техник ажилтай хэсэг нь мэдээлэл цуглуулах болон мэдээллийг компьютерт оруулж, боловсруулах үе шатууд байдаг. Тиймээс энэ үе шатуудад мэдээлэлд алдаа гарч, мэдээллийн чанар буурах магадлал өндөр. Хэдийгээр анхдагч мэдээллийг маш үнэн зөв, чанартай цуглуулсан ч компьютерт оруулахдаа хайнга хандаж алдаа гаргавал өмнөх шатны үр дүнг үгүйсгэж байгаа хэрэг юм. Нөгөө талаас мэдээллийн чанарыг хадгална гээд цаг хугацаа алдвал цуглуулсан мэдээллийн үнэ цэнэ буурч болох талтай.
Мэдээллийг ямар ч аргаар цуглуулсан бай компьютерт оруулахаар бэлтгэх явцад шинж тэмдгийн утгуудыг бүлэглэж, нээлттэй асуултуудыг хааж, кодлож , дугаарласны эцэст аливаа мэдээлэл нэг л ерөнхий хэлбэрт ордог.
А(а1, а2, а3, .... аn) А- судалгааны объектуудын олонлог
Аn- хувьсах хэмжигдэхүүн буюу анхдагч мэдээлэл
Өөрөөр хэлбэл анкетын асуулт бүр шинж тэмдэг болгон тус тусдаа компонент болж задардаг бөгөөд үүнээс үндэслэн өгөгдлийг компьютерт оруулах аргачлалыг боловсруулах ёстой.
Олон хэмжээст өгөгдлийг объект-шинж тэмдэг гэсэн хүснэгт хэлбэртэйгээр төсөөлөх нь хамгийн тохиромжтой гэж судлаачид үздэг. Энэ хүснэгтийн мөрүүд нь объектийг, багана нь шинж тэмдгийг төлөөлөх бөгөөд энэ нь компьютерт шивж оруулах үндсэн загвар болж өгнө.
Тухайлбал анкетийн судалгааны мэдээллийг хүснэгтэд шивж оруулахдаа мөрийн дагуу тухайн нэг анкетын өгөгдлүүдийг, баганын дагуу хувьсах хтмжигдэхүүнийг байрлуулдаг. Тодруулбал нэг респондентын хариулт буюу нэг анкетын өгөгдлүүд бие даасан нэг мөр болох бөгөөд үүнийг case буюу бичлэг /тохиолдол/ гэдэг. Харин нэг багананд тодорхой нэг шинж тэмдгийн утгууд /хариултын хувилбар/ бичигдэх бөгөөд түүнийг variable буюу хувьсах хэмжигдэхүүн гэдэг.
Мэдээллийг кодлох
Цуглуулсан мэдээллийг шивэхэд бэлтгэх явцдаа хариултын хувилбар тус бүрийг нэг нэгнээс нь ялгагдахуйц дэс тоогоор /өөр төрлийн тоо, үсэг, тэмдэгт ч байж болно/ тэмдэглэх бөгөөд үүнийг кодлох гэж нэрлэдэг. үүний дүнд мэдээлэл тодорхой тоон системд шилждэг. Кодлох олон янзын арга байдаг.
Мэдээллийг компьютерт оруулах
Урьдчилан шивэх аргачлалаа боловсруулж толгой мөрийг бэлддэг. Толгой мөрөнд бүх хувьсах хэмжигдэхүүн буюу variable-уудаа тус тусдаа багана болгон бичиж, багануудад толгой мөрийн дагуу хувьсах хэмжигдэхүүнүүдийг оруулна. Хамгийн эхний баганыг анкетийн дугаар оруулахад зориулж үлдээдэг.
Жишээлбэл: толгой мөрөнд бичигдсэн Q1 гэсэн шинж тэмдэг нь нас, Q2 нь хүйс, Q3 боловсрол гэвэл Q1 багананд судалгаанд оролцогчдын нас л бичигдэнэ. Харин Q2 багананд эрэгтэй бол 1, эмэгтэй бол 2 гэх мэтчилэн энэ хоёр тооны аль нэг нь л бичигдэнэ.Тэгэхээр багана болгон зөвхөн нэг шинж тэмдгийн илэрхийлж, тухайн багананд тухайн шинж тэмдгийн утгуудад харгалзах код бичигдэнэ.
3 хүртэл хариултыг сонгоно уу, хамгийн гол гэсэн 2 хаирултыг сонгоно уу гэх мэтчилэн хэд хэдэн хариулт сонгох бололцоотой асуултуудыг олон сонголттой асуулт гэх ба энэ нь шивэх болон боловсруулахад нилээд ажиллагаатай байдаг. Олон сонголттой асуултыг шивэх хэд хэдэн хувилбар бий. Жишээ нь 9 боломжит хувилбартай хариултаас 3-ыг сонгох асуулт байсан гэе.
1. Сонгох хамгийн дээд боломжийн тоогоор тус тусдаа багананд задлах.
Шинж тэмдгийг Q4-1, Q4-2, Q4-3 гэсэн гурван багана болгон задлаж эхний багананд 1-р сонголтыг, дараагийнхад 2-р сонголтыг, сүүлчийнхэд 3-р сонголтыг шивнэ.
2. Боломжит хувилбарын тоогоор багананд задлах.
Q5-1 -ээс Q5-9 хүртэл есөн тусдаа багана болгож задлаад, хэрэв респонпент 2,4,7-р хариултыг сонгож дугуйлсан бол Q5-2 баганад 2 гэсэн too, Q5-4 гэсэн багананд 4 гэсэн too, Q5-7 баганад 7 гэсэн тоо шивж, бусад баганыг хоосон орхино.Анкетийг шивэхэд бэлдэж кодлох явцад мэдээллийн найдвартай байдлыг шалгаж, хүчингүй анкетыг хасдаг. Зарим асуулт бүрэн бөглөгдөөгүй үед үүнийг эсвэл хоосон орхих, эсвэл 0 бичих замаар шийдвэрлэдэг. Хоосон орхисон зайг SPSS программ missing value хэмээн тооцох учир хүчингүй хариултуудыг тооцооноос хасах боломжтой. 0 бичсэнээр сүүлд анкетыг шивж дуусаад шалгахдаа хүчингүй анкетуудыг тлрүүлж хасахад илүү дөхөмтэй байдаг.
Шивэх ажлыг хөнгөвчлөхийн тулд анкетын онцлогт тохируулан зарим багануудыг өнгөөр ялган будвал хаахна явж байгаа мэдэх, түргэн баримжаа авахад хялбар болдог.
SPSS программыг ажиллуулъя.
Энэ программыг анхлан ашиглах гэж байгаа бол Run the tutorial гэсэн сонголтыг идэвхжүүлж ОК товчийг дар. Энэ нь эхлэн суралцагчдад зориулсан хичээл юм.
· Type in data сонголтыг хийснээр мэдээлэл оруулах засварлах үйлдлийг гүйцэтгэнэ.
· Run an existing query сонголтоор өмнө нь үүсгэсэн Query файлыг ажиллуулна.
· Create new query using Database Wizard сонголтоор өгөгдлийн сан ашиглан шинэ Query үүсгэх үйлдлийг гүйцэтгэнэ.
· Open an existing data source сонголтоор өмнө нь үүсгэсэн өгөгдлийн файлуудаас хэрэгтэй өгөгдлөө сонгож нээх боломжтой.
· Open another type of file сонголтоор өгөгдлийн файлаас өөр бусад төрлийн
файлуудыг нээнэ.

Мөн анхны өгөгдлүүдийг оруулах буюу өгөгдлүүд байрлах Data Editor цонх гарна.
өгөгдөл оруулсны дараахь редакторын цонх:

Энэ цонхонд ажлын файлын агуулга харагдана. Ажлын файл багана ба мөрөөс тогтох бөгөөд багана бүр нэртэй, мөр бүр дугаартай байна. Багана бүрийг мэдээний баазын талбар, мөр бүрийг бичлэг гэж үзэж болно.
Өгөгдлийг оруулж тооцоолох процедурыг сонгон ажиллуулах команд өгөхөд Viewer цонх автоматаар гарч ирнэ. Дараах байдлаар гарна:

Энэ цонх үр дүнг харуулсан хүснэгт, статистик утгууд болон графикийг харуулна.
Судалгааны мэдээллийг EXCEL программаас SPSS рүү татаж авахын тулд 5 дахь сонголт буюу өгөгдлийн файл нээх сонголтыг идэвхжүүлнэ. Ингэхдээ SPSS программын өгөгдлийн файл биш, өөр файл нээх гэж байгаа учир More files... гэдгийг сонгон ОК товч дарна. Ингэхэд жирийн Open file буюу файл нээх цонх гарч ирэх бөгөөд энэ цонхны Files type буюу файлын төрөл гэсэн талбараас Excel (*.xls) гэснийг сонгож идэвхжүүлснээр xls өргөтгөлтэй файлууд цонхонд ил гарч харагдана. Ингээд нээх гэж байгаа файлаа сонгож аваад Open товчийг дарвал Opening Excel Data Source цонх гарч ирдэг.


Аль нэг хувьсагчийн талаар мэдээлэл авахдаа маузын зүүн товчоор хувьсагчийн нэр дээр дарна. Тэгээд маузын баруун товч дээр дараад гарч ирэх хам-цэсээс Variable Information —ийг сонгоод маузын зүүн товчоор даралт хийнэ. үүний дүнд гарах цонхонд хувьсагчийн нэр (Variable name) болон түүний утгын агуулга юу болохыг заасан заалт (Variable Label, Value label), хэмжих нэгж (Measurement) гарна.
Үүнээс гадна Data Editor-цонхонд байгаа хувьсагчийн нэр буюу багана дээр маузын заагчийг байрлуулахад хувьсагчийн заалт гарна. Мөн түүнчлэн хувьсагчийн заалтын тодорхойлолтыг хийхдээ редактор-цонхонд хувьсагчийн нэр дээр маузаар давхар даралт хийнэ.


Харилцах цонх доторхи аль нэг удирдах элемент буюу талбарын тухай лавлахдаа түүн дээр маузын баруун товчоор даралт хийнэ. Ингээд нээгдэх цонхонд түүний тухай мэдээлэл харагдана.

Жишээлбэл Frequencies харилцах цонхонд байгаа Kurtosis талбар дээр маузын заагчийг байрлуулаад баруун товч дарахад дараах мэдээлэл гарна.


Интерактив диаграммын харилцах цонхнууд
Одоо бид янз бүрийн диаграмм үүсгэхэд гардаг харилцах цонхтой танилцана. Тухайлбал туузан диаграмм үүсгэх харилцах цонхыг доор харуулж байна.

Интерактив диаграмм үүсгэж редакторлах харилцах цонх, бусад харилцах ирнхнуудаас олон талаар ялгаатай юм. Энэ цонхны хувьсагчидын жагсаалтаас сонгохдоо диаграммаар дүрслэх гэж байгаа хувьсагчыг маузаар чирээд хүлээн авах талбар (Target list) дотор буулгана.

|

Хувьсагчид тодорхой төрөлд хамаарагддаг. Гурван төрлийн хувьсагч байдаг бөгөөд тэдгээрийн өмнө байгаа дүрсмэгээр төрлүүд нь ялгагдана. Үүнд:
Категор төрөл (Categorical),
хэмжээсийн төрөл (Sса1е),
суулгагдсан төрөл (Вuilt-in).
Тоон хувьсагчид болон nominal ба ordinal тоон хувьсагчид категор төрөлд багтана.

Хувьсагчийн заалт болон нэрийн хооронд сэлгэх буюу хувьсагчидын жагсаалт дотор сэлгэхдээ жагсаалтын аль нэг дээр нь маузын заагчийг байлгаад баруун товч дзрахад гарах хам цэс дотор Display variable Labels ба Display Variable Names хоёроос хүссэнээ сонгоно.
Дараах дүрслэлд үүнийг харуулав.

Интерактив диаграммын харилцах цонхонд байгаа удирдах элемент болон хувьсагчидын тухай мэдээллийг маузын баруун товч дарж авах бололцоо байхгүй юм. Дараах цонхонд энэ тухай дүрсэлсэн байна.

Өгөгдлийн файлын үндсэн бүтэц. /Basic Data File Structure/
Редакторын цонх өгөгдлийн файлын үндсэн бүтцийг харуулдаг юм. Түүний мөр бүр нэг бичлэг буюу ажиглалтын нэгж юм.


Жишээлбэл магистрантурт суралцагчдын анкетын жагсаалтанд магистр бүрийн бүртгэлийн өгөгдлүүд хамтдаа нэг ажиглалтын нэгж буюу нэг бичлэг нь болох юм. Энэ цонхонд байгаа жагсаалтанд 5-р мөр нэг бичлэг болно.
Харин багана бүр нь нэг хувьсагч буюу талбар юм. Дараахь цонхонд division багана нэг хувсагчийн утгуудыг харуулна. өөрөөр хэлбэл division нэртэй талбарын утгууд юм 


Харин Transform цэсийн командуудыг шинэ хувьсагчид, шинэ утгууд үүсгэх болон байгаа хувьсагчийн утгуудыг солиход хэрэглэнэ.

Ингэхдээ өөр өөр төрлийн өгөгдлүүд хэрэглэж болно. Тухайлбал Tooн (Numeric), Он тооллын (Date), тэмдэгт мөр (String), доллар (Currency) болон бусад төрлүүдийг дурдаж болно.

Тоон өгөгдөл оруулахдаа түүнийг оруулах нүдийг сонгоод гараас тоогоо оруулна. Ингэхэд оруулсан утга редакторын нүдэнд гарч ирээд Enter товч дарахад оруулсан утга сонгосон нүдэнд бичигдэх юм. Хэрэв хувьсагчид нэр өгөөгүй байсан бол Редакторын цонх автоматаар нэр олгодог.

Хувьсагчид олгосон нэр нь тухайн багананд байрлах утгуудын ерөнхий нэр болох юм.
Тоон биш өгөгдлийг оруулахдаа эхлээд хувьсагчийг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд
• Тухайн баганы эхэнд байгаа хувьсагчийн нэр дээр давхар-даралт хийх, эсвэл
• Data цэсийн Define Variable заалтыг сонгоно
Аль ч тохиолдолд Define Variable нэр бүхий харилцах цонх нээгдэнэ. Энэ нь:

Хувьсагчийн өгөгдлийн төрлийг заахын тулд Type... команд-товч дээр дарна. Ингэхэд дараах харилцах цонх нээгдэнэ:

Энэ цонхонд байгаа сонголтын нүднүүдээс шаардлагатай төрлийг сонгоод Continue командын товч дээр дарахад анхны нээгдсэн харилцах цонхонд буцна. Энэ цонхны ОК дээр дарна. Ингэснээр хувьсагчийн төрөл тодорхойлогдоно.
Хэрэв хувьсагчийн нэрийг автоматаар олгосноос өөр нэрээр солих хүсэлтэй бол Define Variable цонхонд байгаа Variable name талбарт байгаа Var00003 нэрийн оронд солих нэрийг оруулж бичнэ.
Тэмдэглэл.
Түүнээс гадна энэ программд Variable name (Хувьсагчийн нэр), Variable label (Хувьсагчийн заалт), Value label (Утгын заалт), Value (хувьсагчийн утга) гэдэг нэр томъёонууд хэрэглэгдэнэ.
Эдгээр нэрүүдийг дараах хүснэгтэнд тайлбарлав.
Нэр томъёо | Агуулгын тайлбар жишээ |
Variable name (хувьсагчийн нэр) | Редакторын цонхны баганы нэр буюу энэ багананд байгаа утгуудын ерөнхий нэр. Тухайлбал энэ баганы нүднүүдэд ажилтнуудын хүйсийг 1 буюу эр хүйс, 0 буюу эм хүйсийг заасан хоёр тоо байрладаг бол эдгээрийг ерөнхийд нь Huis гэж нэрлэж болох юм. |
Variable label (хувьсагчийн заалт) | Энэ нь дээрх нэртэй хувьсагч чухам ямар хүмүүсийн хүйс болохыг заасан тодотгол тэмдэглээ байж болох Тухайлбал "Gender of Masters" |
Value (хувьсагчийн утга) | Huis нэртэй хувсагч 1 эсвэл 0 утгууд авах учир эдгээр тоонууд юм. |
Value label (утгын заалт) | 1 гэдэг утгын зааж байгаа агуулга нь "male" 0 гэдэг утгын зааж байгаа агуулга нь "female" |
Өгөгдлийг тодорхойлох
Өгөгдлийн төрлийг тодорхойлохоос гадна хувьсагчийн болон түүний утгуудын заалтыг тодорхойлж болно. Энэхүү тодорхойлогч заалууд нь статистик тайлан болон диаграммд хэрэглэгддэг. Жишээлбэл өмнөх жишээний "Gender of Masters" -заалттай huis - хувьсагчийн 1 ба 0 тоон утгуудын заалтыг 'Male' ба 'Female' байхаар тодорхойлъё. үүний тулд Define Variable - харилцах цонхонд Labels... -командын товч дээр дарна. Ингэхэд дараах харилцах цонх гарна.


Ингээд OK (continue) -командын товч дээр дарснаар өгөгдлийг тодорхойлох ажиллагаа дуусна.
Өгөгдөл оруулахад утгын заалт хэрэглэх
Хэрэв хувьсагчийн утгын заалт тодорхойлогдсон бол түүнийг өгөгдөл оруулахад хэрэглэж болно. Хэрэв утгын заалт нь редакторын цонхонд одоогоор харуулаагүй бол View -цэсээс Value Labels команд сонгох юмуу хэрэгслийн тууз дээрх Value Labels командын товч дээр дараад өгөгдөл оруулах гэж байгаа нүдэнд даралт хийхэд гарч ирэх жагсаалтаас заалтаа сонгосноор түүнд харгалзан тодорхойлж байсан утга ороод утгын заалт нь нүдэнд харагдана.


Редакторын цонхонд хувьсагчдын тодорхойлолтуудыг хуулбарлах, зөөх, буулгах ажиллагаа чөлөөтэй хэрэглэгдэнэ.
Эх сурвалж, ном зүй бичиж өгнө үү. Баярлалаа
ReplyDeleteсайн байна уу? би Хятад-д магистерд суралцдаг юм. судалгаа хийхэд энэ программийг ашиглах шаардлага гараад сурах хэрэгтэй байна, энэ бичвэрээ файл хэлбэрээр өгч болох уу ? боломтой бол 805705627@qq.com хаягруу явуулаад өгөөч гуйж байна
ReplyDeleteсайн байна уу файл хэлбэрээр өгөх боломжтой юу? nyamka.qaz@gmail.com хаягруу явуулж өгч тус болно уу баярлалаа
ReplyDeleteСайн байна уу, Надад ч бас файлаар явуулаач үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна. munkhtur999@gmail.com
ReplyDeleteсайн байна уу. надруу ч гэсэн явуулж өгөөч
ReplyDeletegodmongol@gmail.com
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteсайн байна уу? би Хятад-д магистерд суралцдаг юм. судалгаа хийхэд энэ программийг ашиглах шаардлага гараад сурах хэрэгтэй байна, энэ бичвэрээ файл хэлбэрээр өгч болох уу ? боломтой бол msmargad@yahoo.com хаягруу явуулаад өгөөч гуйж байна
ReplyDeletesain bnu, medeelel huvaaltsaj bgd bayrtai bn. file helbereer bvl yavuulj uguh bolomjtoi yu? Ssarnar@yahoo.com bayrlalaa
ReplyDeletesain bainuu file ar ywuulj ogooch ssumyadelger123@gmail.com bayrlalaa
ReplyDelete